Шинэ мэдээ

АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРААС АЖЛЫН АЛБА ИРЖ МОД ТАРИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 05 сарын 12 ний өдөр Архангай аймгийн БОАЖГазрын дарга Б.Еший нутгийн уугуул ахмад настан Ц. Дорждагва нар мэргэжилтнүүдийн хамт “Тэр бум мод” тарих үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцож Ойн нөхөрлөл, иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих арга технологийн сургалт зохион байгууллаа.      Тус сургалтаар 20 сая мод тарих ажлын төлөвлөгөөний танилцуулга, мод тарих арга технологи, арчилгаа, хамгаалалтын талаар мэдээлэл өгч, санал солилцож, хашаандаа мод тарьж ургуулж буй иргэдэд заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
          ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн онцлог, хөрсөнд дасан зохицсон тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2 га талбайд мод үржүүлгийн газар байгуулах газрыг сумын төлөөллүүдтэй хамтран сонгож, мод үржүүлгийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, үрийн нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
         Ойн санг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нутгийн иргэд хамтран ойн сан, биологийн төрөл зүйл, усны нөөц, булаг шандыг хамгаалах чиглэлээр байгалийн нөөцийн менежментийн 4 нөхөрлөлийг шинээр байгуулж, сумын удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай зөвшилцөн нөхөрлөл бүрээс 1 иргэнийг сонгон идэвхтэн байгаль хамгаалагчаар томилж үнэмлэх олголоо.
      Сургалтын дараа төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 400 гаруй модыг тарьж арчилгаа, хамгаалалтын ажлыг хийж байна.

Санал болгох

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЖУДО” БӨХИЙН ТЭМЦЭЭНД СУМЫН БАГШ, СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Аймгийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн 3-р сарын 16-18 -ны өдрүүдэд Архангай аймгийн төвд болж …