ТАНИЛЦУУЛГА

Чулуут сум нь Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу байж байгаад 1924 оноос Архангай аймгийн Чулуут сум нэртэй байгуулагдсан юм. Хангайн нурууны ар талд, баруун талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, урд талаараа Баянхонгор аймгийн Галуут, Архангай аймгийн Ихтамир, хойд талаараа Хангай, зүүн талаараа Өндөр-Улаан сумуудтай хиллэдэг. Хангай нурууны ноён оргилуудын нэг Цогтсүмбэр хайрхан (д.т.дээш 3348 м), тус хайрхан, мөн салбар уулсаас эх авдаг тунгалаг уст Чулуут гол тус сумын нутагт бий.

Арын сайхан хангай, түүний үлэмжийн өлзийт талбар-Чулуут сум бол Төв Азийн өндөрлөг дэх эртний нүүдэлчдийн эд оюуны соёл, хөшөө пайлуур, зураг бичээс тэргүүтэн түүхийн дурсгалт өвийг хадгалагч нутгийн нэг билээ. Үүгээрээ соёл иргэншлийн чухал бүс болж, ач холбогдол нь өнөөгөөр үл барам, шинжлэх ухаан, технологийн эрин зуун, аялал жуулчлалын ирээдүйд ч улам өсөх бүрэн магадлалтай. Сайхан он цагийн орчил Чулуут суманд дүүрэн хамаарна. Уул ус нь жигд, ургамал байгаль нь төгөлдөр энэхүү өгөөж буянтай нутагт ан амьтан, ой мод, алив баялаг нэн элбэг учраас энд өнө балар цагаас хүмүүний мөр тамгалж, оршин отоглон суусан нь зүйн хэрэг ээ. Эртний элэнц хуланц дээдсийн хөдөлмөр, соёл суртахуун, аж хэрэглээний багаж хэрэглэгдэхүүн болох чулуун зэвсгийн үеийг хамрагч үнэт зүйлс Чулуут нутгаас олддог. Хайрхан, Хүрэм, Өлзийт гол, Зуун мод, Халуун ус багийн нутаг Ширээ Чулуу, Нуурын Хоолой, Ялаатын Дөрөлж, Бумбат, Тооромт, Тээл, Бүрд, Хойт, Урд Мөрөн, Цахиурт, зэрэг газруудад булш бунхан, хиргисүүр, хадны бичээс, зураг байдаг. Үүнд сумын төвөөс баруун тийш Өлзийт Гол багийн нутаг дахь 60*60 см-ийн орчим хэмжээ бүхий хадны сүг зураг, Зуун модны эхэн дэх бичигт хад нь түүхийн ховор дурсгал болохыг цохон дурдалтай. 

                                                  ЧУЛУУТ СУМЫН АН АМЬТАН

Сумын нутаг нь төрел бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд шивээлсэн өгөөж баялаг талбар юм. Цогтсүмбэр хайрханы орчмын хунх, гүн хонхор бүхий бөөргүүд ихтэй янгир ямаа, цоохор ирвэс зэрэг ховор ан амьтан ихтэй Хангай нурууны тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг.

Тал хээрийн амьтан болох тарвага, зурам, алаг даага, өмхий хүрэн, мануул, туулай, чандага, үнэг, хярс, чоно зэрэг, ой тайга, ян сарьдаг, асга сэрвэнгийн  нутагт ан амьтан, ой мод, алив баялаг нэн элбэг учраас энд өнө балар цагаас хүмүүний мөр тамгалж, оршин отоглон суусан нь түүхэн ул мөрүүд байдаг.

Чулуут гол нь загас илбэгтэй урсгал голын загас болох монгол хадран, шөмбөгөр хошуут зэвэг, гутаар загас  зонхилдог, улирлын усны түвшнээс хамаарч тул загас өгсөж ирдэг онцлогтой.

Амьтны тооллого судалгааг  5 жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж судалгааны ажлыг үндэслэн аймгийн байгаль орчны газар менежмент боловсруулан ИТХ -аар батлуулан хэрэгжүүлдэг 2024 оны судалгааны ажил явагдаж байна.

Өлзийт гол багийн эх Вансэмбэрүү цэцэг

 Хүрэм багийн баруун ангархай цоохор ирвэс

Уур амьсгал

Чулуут сум нь ойт хээрийн бүсэд хамаарагддаг бөгөөд цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг.

             Хур тунадасны хувьд  7-р сард бороо их ордог.   Хаврын улиралд  3. 4-р саруудад салхи шуурга ихтэй аюултай үзэгдлийн хэмжээнд 16-18мс хүрч салхилдаг ба сүүлийн жилүүдэд 4,5-р саруудад цас их хэмжээгээр орж хүйтэрч малын хаваржилтад муугаар нөлөөлөх нь ажиглагдаж бгаа.

             2023 ны байдлаар жилийн агаарын дундаж температур  -2.2 градус,салхины дундаж зүг  БХ, салхины дундаж хурд 3м/с, чийгшил 40% байсан.

            Одоогийн байдлаар сумын нийт нутгаар 100% цасан бүрхүүлтэй, дунджаар тэгш талдаа 10-24см, хунгар газраа  60-140 см цастай, нэлээд хөрлөж хатуурсан хөрийн зузаан 8-10см, цасны нягт нягтаршил ихтэй 0.30-0.36г/см3 байна.

            Энэ өвлийн хувьд цас ихтэй, хүйтэн сумын хэмжээнд өдөртөө -33, шөнөдөө –38 градус хүртэл хүйтэрсэн учир өвөлжилт хүнд байна.

Чулуут сумын Газарзүйн байршил

Чулуут сум нь: Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу байж байгаад 1924 оноос Архангай аймгийн сум нэртэй байгуулагдсан.Хангайн нурууны ар талд баруун талаараа Баянхонгор аймгийн Жаргалант,урд талаараа Баянхонгор аймгийн

Галуут, Архангай аймгийн Ихтамир, хойд талаараа Хангай зүүн талараа Өндөр-Улаан сумуудтай хиллэдэг. Хангай нурууны ноён оргилуудын нэг Цогтсүмбэр хайрхан(д.т.дээш 3348м) Чулуут сум нь Далайн түвшинөөс 2200м2 оршдог. 3,927.5км2 газар нутагтай. 4151 хүн амтай. Тус суманд Өлзийтгол, Зуунмод, Халуунус, Хайрхан, Хүрэм гэсэн 5 багтай.

You may also like...